Агаарын тээврээр 73 иргэн ирлээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-12-04 23:11:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Хүннү эйр" компанийн нислэгээр Улаанбаатар хотод хөл хорионд саатсан байсан Говь-Алтай аймгийн иргэд орон нутагтаа ирлээ. Нислэгээр 73 зорчигч иргэн ирсэн бол Алтайгаас Улаанбаатар хот руу 22 зорчигч явсан байна. 


Нисэх буудал болоод Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд хамтран энэ удаагийн орон нутгийн нислэгийн үеэр зорчигчдыг хоорондоо 1,5-2 метр зай барьж үйлчлүүлэх, халуунаа хэмжүүлэх, амны хаалт зүүж, гараа ариутгах зэрэг шаардлага тавьж ажиллажээ. 

Улаанбаатар-Алтай чиглэлийн дараагийн нислэгийг энэ сарын 6-ны өдөр үйлдэх учир агаарын тээврээр орон нутаг руу зорчих иргэд “Хүннү Эйр” компанийн 7000-1111 дугаарын утсаар холбогдож бүртгүүлэх юм байна. Ингэхдээ нэгдсэн зохион байгуулалттайгаар PCR шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариугаа авсан байх шаардлагатайг анхааруулав.


Холбоотой мэдээ