Өөрийнхөө шинжилгээний бичгээр охиныгоо явуулсан зөрчил илэрчээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-12-04 23:39:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт ирж байгаа зорчигчдын дунд өөрийнхөө шинжилгээний бичгээр охиныгоо явуулсан зөрчил илэрчээ.

Тодруулбал энэ сарын 3-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Л өөрийнхөө шинжилгээний бичгээр охин О-г явуулсан байсныг Тариалан сумын Намнангийн ард байгаа хяналтын пост дээр илрүүлсэн байна. Тус иргэдэд холбогдох шалгалтыг хийж байгаа бөгөөд хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн мэдээллээ.

 

Холбоотой мэдээ