С.Ёшихидэ сонор сэрэмжтэй байхыг уриалж, санхүүгийн тусламж үзүүлэхээ амлалаа

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-12-05 12:55:59

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ шинэ коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийнэ гэдгээ амлажээ.


“Халдварын шинэ тохиолдол, хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж буй энэ үед бид сонор сэрэмжтэй байх ёстой. Эмнэлгүүд дэх нөхцөл байдал хүндэрч байна. Ард түмнийхээ амь нас, амьжиргааг авран хамгаалах нь манай засаг захиргааны эн тэргүүний зорилт юм” гэж тэрбээр мэдэгджээ.


Мөн Ерөнхий сайд иргэдэд эдийн засгийн уналтыг даван туулахад туслалцаа үзүүлэх санхүүгийн тусламжийн шинэ багцыг ирэх долоо хоногийн эхээр эцэслэн боловсруулна гэдгээ амласан байна. Энэхүү багцад бага орлоготой, өрх толгойлсон өрхөд хүүгүй зээл, татаас өгөх тухай тусгах ажээ. 

Холбоотой мэдээ