Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 зөрчил бүртгэгджээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-12-08 10:34:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдрийн байдлаар нийт 785 гомдол, мэдээлэл ирсэн байна.


Нийт дуудлагын 340 нь зөрчлийн шинжтэй дуудлага бөгөөд хулгайн 7, гэр бүлийн хүчирхийллийн 67 дуудлага иржээ.

Харин гэмт хэргийн шинжтэй 37 дуудлага мэдээлэл ирсний 20 нь хүн гэмтээсэн, 52 нь олон нийтийн газар биеэ зүй бус авч явж танхайрсан, 66 нь оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулсан зэрэг хэрэг гарсан байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон ч 104 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 зөрчил гарчээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн 67 дуудлага ирсэн нь өмнөх өдрийнхөөс 9-өөр олон үзүүлэлт  юм. 



Холбоотой мэдээ