Бүтээл туурвил эхлэхэд сайн хэмээжээ

Монголын мэдээ | Лавлагаа
dusem11@yahoo.com
2020-12-10 08:17:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны 12 дугаар сарын 10. Бархасвадь гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 25.  Тэргүүн дагуул одтой, хоёр хар мэнгэтэй  улаагчин гахай өдөр. Пүрэв гараг.


Барилдлага: Хотол чуулган


Шүтэн барилдлага:  Хуран үйлдэхүй


Суудал: Огторгуй


Өдрийн наран 08:31 цагт мандаж, 16:59 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй сайн.

 

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал нүд бүрэлзэн улцайна.

Холбоотой мэдээ