Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
dusem11@yahoo.com
2020-12-12 09:22:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2020 оны 12 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ

 

Хур тунадас:  Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

 

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Нутгийн баруун хэсгээр хүйтний эрч чангарч Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 33-38 хэм, Орхон, Сэлэнгийн сав газар, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 13-18 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 28-33 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 8-13 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.

 

2020 оны 12 дугаар сарын 13-17 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 13,14-нд нутгийн зүүн хэсэг, 16-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 29-34 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

Холбоотой мэдээ