Хишиг даллага дуудуулахад сайн хэмээжээ

Монголын мэдээ | Лавлагаа
dusem11@yahoo.com
2020-12-13 07:38:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны 12 дугаар сарын 13. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 29. Адъяа гараг.  Онгоц одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бар өдөр.

 

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Мод

 

Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

 

Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ