Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ

Монголын мэдээ | Лавлагаа
dusem11@yahoo.com
2020-12-14 08:20:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны 12 дугаар сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийнтооллын битүүн. Сумъяа гараг.  Эрхтний тэнгэрт одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр.

 

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Хий

 

Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

 

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ