Нийгмийн даатгалын сангийн орлого багасжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-16 14:44:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 их наяд болж, өмнөх оны мөн үеийнхээс 461.3 (21.4 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.


Нийт зарлага 2.2 их наяд болж, өмнөх оны мөн үеийнхээс 357.6 (19.0 хувь) тэрбум төгрөгөөр өсөв. Харин нийгмийн даатгалын орлого 11 дүгээр сард 122.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 90.0 (3.8 дахин) тэрбум төгрөгөөр ихсэж, зарлага 203.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 1.8 (0.9 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.


Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 379.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 41.6 (9.9 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, нийт зарлага 362.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 61.5 (20.5 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.


Харин эрүүл мэндийн даатгалын орлого 11 дүгээр сард 21.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 12.6 (36.7 хувь) тэрбум, зарлага 34.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 2.9 (7.8 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

 

Холбоотой мэдээ