Чацаргана, ноолуур, шимийн архи экспортлохыг сонирхож байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-17 13:23:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖАЙКА-гийн Бизнесийн хүний нөөцийн хөгжил, Бизнесийн хамтын ажиллагаа төслийн хүрээнд Хамтран зохицуулах хорооны хоёрдугаар хурал Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвд өчигдөр боллоо.


Хурлын эхэнд Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж хамтын ажиллагаа болон, 2020 онд хийсэн ажлын тайланг танилцуулж, ЖАЙКА-гийн Техникийн хамтын ажиллагааны төслийн ахлах зөвлөх Оониши Ёшифүми “Шинэ төслийн агуулга”, хийх ажлын талаар мэдээлэл өгөв.


ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Тайланг сонсоход олон ажил хийжээ. Ирэх жил хийх сургалтын төлөвлөгөөгөө манай байгууллагад ирүүлбэл олон нийтэд түгээх, мэдээлэл өгөхөд хамтарч ажиллах боломжтой. ЖДҮГ-ын менежмент, үнэлгээ шинжилгээ сургалтад хамрагдсан хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсэн нь эрэлт их байгаа хэрэг” гэв.


ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ёшимүра Токүжи Монголын бүтээгдэхүүнийг хөгжүүлж, Японд нэвтрэх бүтээгдэхүүн бий болгоход анхаарна. ЖАЙКА аж үйлдвэрлэлийн олон талт байдлыг анхаарч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний дотор value chain project монголын ХАА-н бүтээгдэхүүний нэмүү өртгийг дээшлүүлэхээр төлөвлөж байна. Мөн монголын үйлдвэрлэлийн хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ийм байдлаар монголын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж японд нэвтрэх тал дээр анхаарах нь зөв" гэлээ. 


Жайкагийн техникийн хамтын ажиллагааны төслийн бизнесийн хамтын ажиллагааг дэмжих мэргэжилтэн Накамүро Ко Одоогоор саналын түвшинд ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газар, Японы орон нутгийн олон улсын ЖАЙКА-гийн төвтэй хамтран чацаргана, ноолуур, шимийн архи зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох боломж хайж байна” хэмээв


Хуралд БСШУЯ, Сангийн яам, ЖДҮГ, МУИС, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн болон  ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцов.

 

Холбоотой мэдээ