Үнэ нэмээгүй аж ахуйн нэгжүүдийг урамшуулах санал гаргажээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-17 13:52:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөл хорионоос үүдэн бизнест тулгарч байгаа асуудал, иргэд ААН-ээс ирж буй санал гомдол, үнийн зохицуулалтын талаар МҮХАҮТ, ШӨХТГ-ын удирдлагууд уулзаж, санал солилцлоо.


Зарим бараа бүтээгдэхүүнд зохиомол хомсдол үүсэж, үнэ нэмж байгаа асуудлаар иргэдийн гомдлыг судлахад цар тахлаас болж тээвэрлэлт, бараа нийлүүлэлт, түүхий эдийн хангамж саатсан, мөн и-баримт олгохгүй байгаа гомдол их байгаа талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.


МҮХАҮТ-аас бизнесийн холбоодтой удаа дараа уулзаж, зохицуулалт хийх, шийдэл гарц тодорхойлох зэргээр ажиллажээ. Тухайлбал түрээслэгчидтэй уулзан, төр, түрээслүүлэгч, түрээслэгч нарын гурвалсан хариуцлагын тогтолцоо бий болгохыг санал болгов.


Түүнчлэн, ААН-үүдээс санал авахад төрийн шийдвэр ойлгомжгүй, мэдээлэл тодорхой бус байгаа шүүмж их иржээ. Цаашид мэдээллийг зөв түгээх, хамтарсан уулзалт зохиох, хорио цээрийн энэ үед үнэ нэмээгүй ААН-ийг урамшуулах санал гаргажээ.

 

Холбоотой мэдээ