Төв аймгийн 14 сум зудын эрсдэлийн түвшин их гэсэн дүгнэлт гарчээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-12-17 18:47:42

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй, цасны дундаж 10 балл байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Тодруулбал, цасны дундаж зузаан Зуунмод сум болон зүүн урд талын сумд болох Баян, Эрдэнэ, Баянжаргалан, баруун урд талдаа Баян-Өнжүүл сумын нутгаар 8-9 см,  Бүрэн, Жаргалант, Угтаал, Алтанбулаг, Эрдэнэсант, Аргалант, Дэлгэрхаан, Цээл сумын нутгаар 5-6 см, бусад сумын нутгаар 2-4 см цастай байгаа аж.

Ийнхүү 27 сумаас эрсдэлийн зэрэглэлээр 13 сум зудын эрсдэлийн түвшин дунд, 14 сум зудын эрсдэлийн түвшин их гэсэн дүгнэлт гарсан. Мөн Алтанбулаг, Аргалант, Баян, Баяндэлгэр, Баян-Өнжүүл, Баянцагаан, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Лүн, Эрдэнэсант, Эрдэнэ сум цас ихтэй байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ