Төв аймгийн хэмжээнд 1000 ширхэг түргэвчилсэн оношлуурын нөөц бий

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-12-17 18:14:26

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын үед коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, эмнэлгийн ажиллагсдыг халдвараас хамгаалах хувцас, хэрэгслээр ханган ажиллаж байна.

Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын үед 27 сумын эрүүл мэндийн төвд хүний нөөцийн хангалт 385 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 24 цагаар бэлэн байдал ханган ажиллаж байна. Мөн аймгийн хэмжээнд 1000 ширхэг түргэвчилсэн оношлуурын нөөц байгаа бол хувийн хамгаалах хэрэгслийн иж бүрдэл 728, амны хаалт 17446 ширхэг, ариутгал халдваргүйтгэлийн бодис буюу спирт 131 лирт, жавелион 8153 ширхэг, санитол 184 ширхэг фалкон нөөцөд бэлэн байгаа.  Түүнчлэн 27 сумын эрүүл мэндийн төв 2815 литр шатахууны нөөцтэй бэлэн байдлыг ханган ажиллаж байна хэмээн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа мэдээллээ.

 

Холбоотой мэдээ