“Хөдөө аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн хуралдаан болов

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-18 10:04:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”хамтран “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах төсөл” хэрэгжүүлэхээр шийдэж, хамтарсан хорооны анхдугаар хуралдаан зохион байгуулав.


Хуралдаанд “ЖАЙКА” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Тамүра Эрико тэргүүтэй албаныхан, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын холбогдох төлөөлөгч оролцож, төслийг үр дүнтэй, оновчтой хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.


Төсөл нь 2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд импортоос хамааралтай зарим нэр төрлийн хүнсний ногоо, чацаргана, зөгийн бал, таримал ургамал, арьс шир, ноос ноолуурын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх туршилтын төслүүдийг хэрэгжүүлнэ.


Ингэснээр Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын зах зээлийг тэлэх мастер төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг ХХААХҮ-ийн салбарын бусад бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулж, импорлогч улс орны стандарт, шаардлагыг судлан, түүнд нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх юм.

 

Холбоотой мэдээ