Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
dusem11@yahoo.com
2020-12-19 07:16:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

 

2020 оны 12 дугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй.

 

Салхи:  Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

 

Агаарын температур: Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 31-36 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн цас багатай газраар 14-19 хэм, бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 26-31 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн цас багатай газраар 4-9 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

 

2020 оны 12 дугаар сарын 20- 24 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд Алтайн салбар уулсаар, 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 22, 23-нд ихэнх нутгаар жавартай хүйтэн байна. 

Холбоотой мэдээ