Э.Тэмүүжин: Богд уулыг тойруулан төмөр зам тавьснаар нийслэлийн түгжрэлийг шийдэх боломжтой

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-21 14:41:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийслэл шийдэл” хот хөгжүүлэх хөшүүрэгт хувилбар боловсруулж, авто замын түгжрэлийг ложистик тогтолцоогоор шийдэх боломжтойг иргэн Э.Тэмүүжин цахимаар мэдээллээ.


Тээврийн салбарт хувьсгал хийх шаардлагатайг тэрбээр хэлээд, шийдвэр гаргах түвшний хүмүүст өөрийн саналаа хүргүүлж буйгаа хэлсэн юм.


“Их дээд, сургуулиудыг хөдөө орон нутагт байршуулж, том оврын машинуудыг нийслэлээс гаргалаа гээд Улаанбаатар хотын замын түгжрэл буурахгүй. Багахангай дүүргээс Мандал өртөө хүртэл 170 км урт Богдхан төмөр замыг ашиглалтад оруулах цаг нь болсон. Нийслэлийнхэн Богд уулынхаа хойно нягтран суурьших бус уулаа тойрч, Улаанбаатар хотын хүрээг тэлэх нь чухал байгаа. Богдхан төмөр зам ашиглалтад орсны дараа төмөр замын 4 дүгээр зөрлөгийн доогуур, 60 км урт зам тавьснаар Нисэх, Яармагийн чиглэл, шинэ суурьшлын бүс хүрэх юм. Ингэснээр төмөр замын ачаа эргэлт 6 сая тонноор нэмэгдэж, эдийн засагт өндөр үр ашиг авчирна. Богд уулыг тойруулан төмөр зам тавьж, метро байгуулснаар эмх цэгцтэй хөдөлгөөнөөр түгжрэлийг шийдэх боломжтой” хэмээн иргэн Э.Тэмүүжин ярилаа. 

Холбоотой мэдээ