Цахимаар албан бичиг солилцох нь үр дүнтэй байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-21 15:11:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОК-оос цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй цахимаар албан бичиг солилцож байгаа.  


Нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ны байдлаар https://smartoffice.mn системд 74 байгууллага шинээр бүртгүүлжээ.


Улмаар төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага хооронд 115 байгууллагын 313 албан бичгийг цахимаар солилцжээ. Цаашид ч нийслэлийн төр, хувийн хэвшлийн байгууллагууд албан бичгийн харилцааг цахимаар солилцохыг тогтмолжуулж, албан харилцааг 100 хувь цахимжуулах боломжтой юм.

 

Холбоотой мэдээ