Хүүхдийн сэвлэг үргээх, үс шинээр засуулбал нас уртадна

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-12-22 08:08:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны арванхоёрдугаар сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 8. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй, шарагчин гахай өдөр.


Барилдлага: Үхэх   

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Хий


Наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.


Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл, хүйтний ес эхлэх улирал 01 цаг 14 минутад эхэлнэ. Хүүхдийн сэвлэг үргээх, үс шинээр засуулбал нас уртадна хэмээжээ.

Холбоотой мэдээ