Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-12-22 08:09:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.


2020 оны 12 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 хэм, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.


БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ