Хөл хорионы үед Богдхан ууланд гарах иргэдийн тоо буурахгүй байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-22 09:45:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөл хорио тогтоогоод байгаатай холбоотой нийслэлийн хэмжээнд аялал зугаалга, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байгаа.


Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын байгууллага хамтран иргэдэд зөвлөмж өгч, хөдөлгөөн хязгаарлалтыг зохицуулж байна.


Тус хамгаалалтын захиргаа энэ сарын 20, 21-нд 4 хэсэг газар хяналт шалгалт хийхдээ уулын хойд хэсгээс 14 иргэн, 2 автомашин, урд хэсэгт 2 отог, 18 хүн, 3 автомашиныг уулнаас буулгаж,  хуучин отогуудын үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэжээ.


Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримталж, шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг зөвлөж байгаа ч Богдхан ууланд гарах иргэдийн тоо буурахгүй байгааг тус газрынхан тэмдэглэв. Нийслэл хотын иргэд хөл хорионы үед ууланд аялах, шөнийн цагаар явганаар ууланд гарч самар, боргоцой түүх тохиолдол цөөнгүй байгаа аж. 

Холбоотой мэдээ