Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна

Лавлагаа
dusem11@yahoo.com
2020-12-26 08:03:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 

 

2020 оны 12 дугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

 

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 20-25 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс,  Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар өдөртөө 12-17 хэм, Хангай нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газруудаар өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

 

2020 оны 12 дугаар сарын 27- 31 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 27-ноос нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 35-40 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ