Дархны үйлд сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2020-12-27 07:28:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны 12 дугаар сарын 27. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 13. Адъяа гараг. Чөлөөт эх одтой, гурван хөх мэнгэтэй, хөх луу өдөр.

 

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Ус

 

Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн.

 

Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ