Төв аймагт нийт 28 тусгаарлан ажиглах байрны бэлэн байдлыг хангажээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-12-29 15:09:35

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд нийт 28 тусгаарлан ажиглах байрны бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Тодруулбал, ДЭМБ, Эрүүл мэндийн яам, Дэлхийн зөн Төв ОНХ, Орон нутгийн төсөв,  хандив тусламжаар 241.7 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэж, ийнхүү нийт 28 тусгаарлан ажиглах байрны бэлэн байдлыг хангажээ.

“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх түргэвчилсэн шинжилгээ авах цэгийг 27 сумын эрүүл мэндийн төвд байгуулсан бөгөөд 2795 иргэнээс шинжилгээ авахад хариу бүгд сөрөг гарсан гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.  

 Мөн Аймгийн Онцгой комисст 28 иргэн, аж ахуйн нэгжээс 116.7 сая төгрөг, 31.8 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын дэмжлэг үзүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ