Төв аймгийн нэгжийн ургац 800 цн хүрчээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-12-30 18:00:17

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр,тус аймаг хүнсний ногооны үрийн шинэчлэл хийж, Голланд улсын гебирид сортуудыг тариалснаар нэгжийн ургац 800 цн хүрч улсад тэргүүлжээ.

Тус аймгийн тариаланчид 2020 онд 310.2 мянган тн ургац хураан авах зорилт дэвшүүлснээс 336.2 мянган тн ургац хураан авчээ. Үүнээс  үр тариа 67.9 мянган тонн, төмс 152.2 мянган тонн, хүнсний ногоо 21.7 мянган тонн, малын тэжээл 89.9 мянган тонныг тус тус хураан авсан байна. Ийнхүү улсын хэмжээнд хураан авсан үр тарианы 17.0, төмсний 63.0, хүнсний ногооны 18, малын тэжээлийн 53 хувийг тус тус үйлдвэрлэж, төмс, тэжээлийн ургацаар улсдаа тэргүүлсэн амжилтаа бататгалаа хэмээн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ