Төрийн дээд одон медалиар зургаан иргэнийг шагнав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-12-31 11:37:44

Төв /МОНЦАМЭ/. Төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагааг Төв аймагт зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 129 дугаар зарлигаар шинэ оны босгон дээр эрхэлсэн ажил хөдөлмөртөө амжилт гарган, бусдыгаа үлгэрлэн манлайлж, Төв сайхан нутаг, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 6 эрхмийг Төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа. Үүнд:

-“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор Сэргэлэн сумын ЗДТГ-ын дарга С.Ганчимэг

-“Алтан гадас одон”-гоор Зуунмод сумын ахмад настан Х.Батболд, Баянжаргалан сумын иргэн Г.БямбадоржЗуунмод сумын ахмад настан Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын зөвлөх багш Н.ЗинаСэргэлэн сумын харьяат Монгол Улсын начин, чөлөөт бөхийн спортын мастер, аймгийн МХГ-ын мал үржлийн хяналтын Улсын байцаагч Х.Түвшинсанаа, Эрдэнэ сумын малчин, ахмад настан Ж.Чинбат нарыг тус тус шагналаа.

Эдгээр иргэдийн шагналыг Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн болон холбогдох албаны хүмүүс гардуулан өгч, баяр хүргэлээ.   

 

Холбоотой мэдээ