Баталгаагүй замаар зорчвол хариуцлага тооцно

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-01-04 15:23:49

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас 2021 оны эхний ээлжит мэдээллээ хийлээ.

Тус аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед автотээврийг шалган нэвтрүүлэх гурван  хяналтын  товчоо ажиллаж байна. Тус товчоогоор 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Төв аймаг руу 19550 тээврийн хэрэгсэл, 44594 иргэн нэвтэрсэн бол тус аймгаас 22701 тээврийн хэрэгсэл, 62586 иргэн шалган нэвтрүүлэх товчоогоор гарчээ.

Мөн баталгаагүй зам болон хулгайн замаар зорчих тохиолдол буурахгүй байгаа аж. Энэ нь иргэд өөрсдөдөө болон гэр бүл, сум орон нутагтаа өндөр эрсдэл дагуулж байгаа гэдгээ төдийлэн ухамсарлаж ойлгохгүй байна. Тиймээс баталгаагүй зам болон хулгайн замаар зорчвол торгуультай гэдгийг дахин сануулъя гэж аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хошууч Г.Ганхөлөг хэллээ. 

Холбоотой мэдээ