БНСУ энэ сарын 8-наас коронавирусний шинжилгээ өгсөн иргэдийг хил нэвтрүүлнэ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-01-06 15:03:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Засгийн газраас энэ сарын 8-наас 72 цагийн дотор коронавирусний шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсныг гэрчлэх хуудастай гадаадын иргэнийг хил нэвтрэхийг зөвшөөрсөн байна.


Манай улсын иргэдийн хувьд дээрх шинжилгээний хуудсыг Монгол Улсын эрх бүхий байгууллагаас англи хэл дээр авсан байх, монгол хэл бол англи эсхүл солонгос хэлний баталгаат орчуулга хийлгэх шаардлага тавьж байгааг ГХЯ-наас мэдээлэв.


Дээрх баримт бичиггүй тохиолдолд агаарын тээвэрлэгч компани зорчигчийг онгоцонд суулгахгүй бөгөөд хилийн шалган нэвтрүүлэх явцад шинжилгээний хариу нь 72 цагаас хэтэрсэн, эсвэл шинжилгээний хариугүй иргэдийг нэвтрүүлэхгүй аж.


Ташрамд дурдахад, ноднин дөрөвдүгээр сарын 13-наас БНСУ-руу зөвхөн тус улсад байнга оршин суух визтэй эсвэл эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ