Хишиг даллага дуудуулахад сайн хэмээжээ

Монголын мэдээ | Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-01-08 07:44:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 08. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 25. Сугар гараг. Хонгорцог одтой, есөн улаан мэнгэтэй, улаан луу өдөр.

 

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй 

Суудал: Гал

 

Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

 

Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ