Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд тандалт, илрүүлгийн шинжилгээ хийнэ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2021-01-08 10:02:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалтын зорилгоор энэ сарын 8-9-нд шинжилгээ авна.


Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэй байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.

Хязгаарлалт тогтоосон 5,6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлэг хэвийн ажиллана. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой.

Хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоосон 5, 6 дугаар хороонд тандалт, илрүүлгийн шинжилгээ авч дууссаны дараа ариутгал, халдваргүйтгэл бүрэн хийнэ.
Холбоотой мэдээ