Баянгол, Сонгинохайрхан дүүрэг орчимд агаар бохирдолтой байна

Монголын мэдээ | Байгаль орчин
sodonizm@gmail.com
2021-01-12 10:59:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 8:45-9:30 цагийн байдлаар Баянгол, Сонгинохайрхан дүүрэг орчимд агаар бохирдолтой байна.


Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдийн мэдээгээр, “Баянхошуу”-нд агаарын чанарын индекс 266, “нэгдүгээр” хороололд 221, “баруун дөрвөн зам” орчимд 255, “МҮОНРТ”-ийн орчимд 205-ыг  зааж байгаа нь бохирдолтой байгааг илтгэж байгаа юм.


Харин “Ургах наран”, “100 айл” орчмоор агаарын чанарын индекс 174-192 буюу бага бохирдолтой байгаа бол “Монгол газар”-т хамгийн их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 396-г зааж  байна.


Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.


Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсэж 13-15 градус хүйтэн байна.

 


Холбоотой мэдээ