Хулгайн замуудыг бүрэн хяналтад авчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-01-12 18:13:42

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд аймгийн Онцгой комиссын “Хяналтын цэгийн талаар авах арга хэмжээний тухай” 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос нийт сумын орох гарах, хөдөлгөөнийг чангатгаж, батлагдаагүй буюу хулгайн замуудыг бүрэн хяналтдаа авч, өндөр хариуцлагатай ажиллах үүрэг чиглэл өгчээ. Улаанбаатар хотод халдварын тохиолдол нэмэгдэж, хөдөө орон нутаг руу тархах эрсдэл өндөр хэвээр байна. Энэ утгаар нийслэлээс хөдөө орон нутгийн чиглэлд батлагдаагүй зам маршрутаар хууль бус хүн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх, иргэдийн эрүүл мэнд болоод халдваргүй эрүүл бүс нутагт халдвар тархааж болзошгүй эрсдэлт байдлыг үүсгэж байгаа ажээ. Иймээс аймгийн Онцгой комиссоос сумдын онцгой комисст дараах үүрэг чиглэлүүдийг өгчээ. Тодруулбал:

-Улаанбаатар хотоос аймгийн бүх сумын чиглэлд ирж буй иргэн нэг бүрийн PCR шинжилгээний хариуны он, сар, өдөр, цаг хугацааг нягтлан нэвтрүүлж, хяналт тавих,

-Мөн эрсдэлт бүс нутгаас сумдад очсон иргэдийг гэрийн ажиглалтад байлгаж, тухайн иргэн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах ажлыг эрчимжүүлэн ажиллахыг онцгойлон анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ