Германд вакцин хийлгэсэн хэд хэдэн хүн халдвар авчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-14 11:19:05

БЕРЛИН. /Westdeutsche Allgemeine Zeitung/. Германы Хаген хотын ахмадын асрамжийн газар коронавирусний вакцин хийлгэсэн хэд хэдэн хүн халдвар авчээ.


Энэ талаар хотын захиргааны төлөөлөгч тайлбар өгөхдөө, халдварт өвчний эсрэг дархлаа вакцины эхний тунг хийснээс хойш 7-10 хоногийн дараа тогтдог гэжээ.  “BioNTech - Pfizer”-н вакцинаас хоёр тунг хийлгэх ёстой. Энэ хугацаанд халдвар авах боломжтой” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.


Германд 12 дугаар сарын 26-нд эхний хүнд вакцин хийсэн хэдий ч вакцинжуулалтын кампанит ажил дараагийн өдөр нь албан ёсоор эхэлжээ. Өнгөрсөн оны эцсээр Герман “BioNTech - Pfizer” компаниудаас 1.3 сая тун вакцин хүлээн авсан байна. Энэ онд эрх баригчид “BioNTech - Pfizer” болон “Modernа” компаниудын вакцинаас нийт 130 сая тунг авна гэж тооцоолж байна. 

Холбоотой мэдээ