“Ералаш” кино сэтгүүлийн уран сайхны удирдагч Б.Грачевский таалал төгсжээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-15 09:13:02

МОСКВА. /TASS/. “Ералаш” хүүхдийн шог сэтгүүлийн уран сайхны удирдагч Борис Грачевский 72 насандаа таалал төгсжээ.


Найруулагч Борис Грачевский коронавирусний халдварын улмаас эмнэлэгт хүргэгдсэн тухайгаа 12 дугаар сарын 28-нд мэдэгдсэн байна. Үүнээс өмнө тэрбээр гэртээ эмчилгээ хийлгэж байсан аж.


Грачевский 1949 оны 3 дугаар сарын 18-нд Москва хотод төржээ. Тэрбээр 1968 онд Калининградын механикийн техникум төгсөж, Горькийн нэрэмжит Хүүхэд, залуучуудын төв киностудид удирдах албан тушаал эрхэлжээ. Тийнхүү 1974 онд анх Борис Грачевский жүжгийн зохиолч Александр Хмеликтэй хамтран “Ералаш” хүүхдийн инээдмийн кино сэтгүүлийг гаргажээ. Тэрбээр 1974-1984 онуудад “Ералаш” киноны найруулагчаар ажиллаж, 1984 оноос тус кино сэтгүүлийн уран сайхан удирдагч болсон байна. 



Холбоотой мэдээ