Х.Сембэ “Бэлэг түгээе” шинэ жилийн урамшууллын аяны супер ялагчаар тодорлоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-15 11:47:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Мобиком Корпораци" компаниас өнгөрсөн 12 дугаар сарын 1-нээс зарласан “Бэлэг түгээе” шинэ жилийн урамшууллын аяны супер ялагчаар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Х.Сембэ тодорч,  Suzuki Jimny цоо шинэ автомашинаар шагнууллаа.

Тэрээр хөл хорионы дэглэмийн зэргийг бууруулсан шийдвэрийн дараа шаардлагатай шинжилгээнд хамрагдан Улаанбаатар хотод очиж өчигдөр шагналаа гардан авчээ.

Түүний хувьд өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ авто тээврийн салбарт ажиллажээ. Мобикомын бэлэгтэй урамшууллын үеэр гар утсаа нэгжтэй, дататай 7 мянган төгрөгийн картаар хэд хэд цэнэглэснээр зах зээл дээр 64 сая төгрөгөөр худалдаалж буй Suzuki Jimny цоо шинэ төмөр хүлгийн эзэн болсон байна.

Холбоотой мэдээ