Малтай өрхийн тоо өмнөх оноос 434 буюу 4,1 хувиар өсжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-01-16 10:48:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн малтай өрхийн тоо өмнөх оноос 434 буюу 4,1 хувиар өссөн байна. 


Нийт 7915 малчин өрхийн 13128 малчдын 57.6 хувь нь эрэгтэй бол 42.4 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа тухай тус аймгийн  ЗДТГ-ын Статистикийн хэлтсээс танилцууллаа. Харин нийт малчдын 35.4 хувь нь зээлтэй, 36.8 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Малчдыг насны бүлгээр авч үзвэл, малчдын 0.1 хувийг 16 хүртэл насны хүүхэд, 28.0 хувийг 16-34 насныхан, 59.1 хувийг 35-59 насныхан, 12.8 хувийг 55-аас дээш насны малчид эзэлж байгаа ажээ.


Холбоотой мэдээ