Архивын ерөнхий газар 2021 онд уламжлалт сургалтаа зохион байгуулна

Монголын мэдээ | Боловсрол
dusem11@yahoo.com
2021-01-16 13:51:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор АЕГ-аас төрийн архивын ажилтан, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад зориулсан уламжлалт сургалтаа зохион байгуулна.



Тухайлбал, 2021 онд зохион байгуулах архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны болон мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөг баталж,  захиалгын маягтын хамт төрийн архивууд, төрийн захиргааны төв байгууллагуудад албан бичгээр хүргүүлсэн байна.


Төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдах анхан шатны 5, мэргэшүүлэх 8 удаагийн сургалтын захиалга авч байгаа аж. Сургалтын захиалгыг нэгдүгээр сарын 18-наас 2 дугаар сарын 18-нд хүлээж авах юм байна. /Сургалтад хамрагдах иргэний хүсэлтийг 7700-2055, 9975-5581 дугаар утсаар хүлээн авна./


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоолын дагуу 2021 оны 1 дүгээр улирлын сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах  бөгөөд цаашид сургалт ямар хэлбэрээр явагдах нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаална.



Холбоотой мэдээ