Нөлөөллийн бүсийн малчдад өвс тэжээлийн тусламж үзүүлэхийг анхаарууллаа

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-01-16 18:47:09
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагаар ахлуулсан ажлын баг баруун бүсийн сумдад ажиллах үеэрээ Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын захирлуудтай уулзлаа.
Тэрээр "Ковид-19" халдвар улс оронд тархаж байгаа хүнд цаг үе, хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрсэн үед хамтын ажиллагаагаа илүү сайжруулах талаар санал солилцлоо. Хамтын ажиллагаа болон нийгмийн хариуцлагын хүрээнд нөлөөллийн бүсийн малчид, мал бүхий иргэдэд өвс тэжээлийн тусламж үзүүлэх, сум орон нутагтайгаа хамтын ажиллагааг сайжруулах, түүнчлэн аймагтай нягт уялдаа холбоотой ажиллах талаар анхааруулав.
Мөн уулзалтад Гурвантэс, Ноён, Сэврэй сумын удирдлагууд оролцож, уул уурхайтай ямар чиглэлээр хамтын ажиллагааг илүү сайжруулах боломжтой байгаа талаар санал уламжлан, уул уурхайн компаниуд саналыг хүлээн авч хамтран ажиллахаар болсон юм. Ажилчдын ажлын хувцас, чацаргана жүүс, ажлын бээлий зэргийг нөлөөллийн болон зэргэлдээ орших сумдад хийж байгаа бөгөөд уул уурхайд нийлүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих боломжууд байгааг энэ үеэр онцлов.
Холбоотой мэдээ