Хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүллээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-01-17 17:04:34

Увс /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайд болон Увс аймгийн Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээнд заасны дагуу цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэх ажлыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгууллаа.

Тодруулбал, зэвсэгт хүчин болон хилийн цэрэгт алба хааж буй цэргийн албан хаагчдын ар гэрээс зорилтот бүлгийн 48 өрхийг сонгон авч нэг өрхөд 50 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүний дэмжлэгийг үзүүлсэн байна. Эдгээр өрхүүдийг аймгийн 19 сумын 12-аас нь сонгон авсан бөгөөд нийтдээ 2.4 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.  

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас дэлхий нийтийг хамарсан "Ковид 19" цар тахлын улмаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хүнд цаг үед хугацаат цэргийн албан хаагчдын ар гэрт ийнхүү тусламж үзүүлсэнд дээрх өрхийн гишүүд баяртай байна гэлээ.

Холбоотой мэдээ