Өнгөрсөн онд Хятадын эдийн засаг 2.3 хувиар өсөв

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-01-18 12:40:23

Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд COVID-19 цар тахлын улмаас бүхий л улс орны эдийн засаг хүнд цохилт авсан. Хятадын эдийн засгийн хувьд, 2020 онд энэхүү хүнд цохилтоос аажмаар сэргэж, зах зээлийн хүлээлтээс дээгүүр буюу 2.3 хувиар эдийн засаг нь өссөн ч сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд хамгийн доод үзүүлэлт болсон байна.

            Bloomberg, Reuters зэрэг томоохон агентлагууд Хятад улсын эдийн засгийн өсөлтийг 2.1 хувьтай гарна гэсэн таамаглал дэвшүүлээд байсан юм.

            Хятадын Үндэсний Статистикийн газраас өнөөдөр хийсэн мэдээлэлд, өнгөрсөн 2020 оны Хятадын ДНБ хэмжээ 101.5 их наяд юаньд хүрсэн байна.

            2020 оны 4-р улиралд Хятадын ДНБ-ий өсөлт 6.5, 3-р улиралд 4.9 хувьтай байсан буюу мөн л хүлээлтээс өндөр дүнтэй гарсан юм.

            Харин энэ оны хувьд эдийн засагчдын таамаглаж буйгаар, Хятадын эдийн засгийн өсөлт хурдсах буюу 8.2-оос 8.4 хувьд хүрнэ. Мөн ирэх онд эдийн засгийн өсөлт эргээд удааширч 5.5 хувьд болно гэсэн таамаглалыг гаргаад байна.  

Холбоотой мэдээ