Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 197 дуудлага бүртгэгджээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-18 13:38:35

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 11 аймгийн 19 суманд нийт 197 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

 

Үүний 88 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 55 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 47 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

 

Аюулт үзэгдэл, ослын улмаас 1 иргэн амиа алдсан бол гэмтсэн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ