Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-18 17:01:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахимаар болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. 


Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцлоо


Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн холбогдох удирдлагуудад үйл ажиллагаа явуулж эхэлсэн түргэн үйлчилгээний цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, тусгай нөхцөл шаардлага тавихыг зөвлөлөө.  


Мөн нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх хүрээнд давс, тусгай бодисыг шаардлагатай хэсэгт хүргэх, сайжруулсан шахмал түлшний нөөц, эрэлтийн судалгаа гаргах, тусгаарлах байрнуудын ахуй орчинг хяналт, шалгахыг анхааруулав.


Түүнчлэн сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын хоёрдугаар тогтоолын хэрэгжилт, биелэлтэд анхаарах, өнөөдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн, цаашид нээх магадлалтай салбарыг стандартжуулах, дүүргүүдийн удирдлагууд нутаг дэвсгэрийн ариутгал халдваргүйжүүлэлт хийх төлөвлөгөөг боловсруулж, зохион байгуулахыг үүрэг болголоо. 

 

Холбоотой мэдээ