Дундговьд бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо нэмэгджээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-01-18 18:25:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2020 онд Дундговь аймгийн хэмжээнд ХХҮГ-аар зуучлуулж ажилд орсон иргэдийн тоо буурч, харин бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо өсжээ.

Тодруулбал, 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 575 хүн ажлын байранд зуучлуулж, ажилд орсон ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 37 хүнээр буурсан байна.

Харин оны эцсийн байдлаар ХХҮГ-т бүртгэлтэй, ажил хайж байгаа 524 хүн бүртгэгдсэн нь өмнөх сард бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тооноос даруй гурав дахин их байна.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бүх нийтийн бэлэн байдал болон өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед ажил хайгч иргэдийн тоо нэмэгджээ.

Ажилд зуучлуулсан иргэдийн дийлэнх нь үйлчилгээний салбар, ХАА, ан агнуур, ойн аж ахуйн салбар, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбар, боловсрол, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагааны салбарт ажилд орсон байна.  

2020 оны жилийн эцсийн байдлаар аймгийн ХХҮГ-т бүртгэлтэй, ажил хайгч иргэдийн 48,1 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд Хулд, Говь-Угтаал, Дэлгэрхангай, Баянжаргалан суманд бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо аймгийн дунджаас дээгүүр байгаа ажээ. 

Холбоотой мэдээ