Баян-Өлгийд илэрсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарлаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-19 10:33:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос энэ сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймагт ирж, гэрийн тусгаарлалтад байсан нэг иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд хариу нь эерэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн.

Тухайн иргэнээс сорьц авч, Ховд аймаг дахь вирус судлалын салбар лабоаторид PCR шинжилгээ хийлгэхэд хариу нь өнөөдөр халдваргүй буюу сөрөг гарсан байна. 

Холбоотой мэдээ