Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-01-19 10:56:34

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2021 оны 01 дүгээр сарын 18-25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар хүйтний эрч сулрахыг аймгийн УЦУОШТ-өөс  мэдээллээ.

Хур тунадас: 20,23-нд нутгийн хойд хэсгээр,24-нд зарим газраар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч нийт нутгаар суларч Хойд, Урд тэрх, Суман, Чулуут, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө13-18градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Холбоотой мэдээ