Худалдааны салбарын борлуулалт 2020 оны эхний 11 сард 8.9 хувиар буурав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-19 10:41:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 11 сард 18.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (8.9 хувь) их наяд төгрөгөөр буурлаа.


Харин 2020 оны 11 дүгээр сард 1.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 346.2 (17.1 хувь) тэрбум төгрөгөөр буурсан мэдээллийг Үндэсний статистикийн хороо нийтлэв.


Худалдааны салбарын борлуулалтын орлогын 2020 оны эхний 11 сард 37.0 хувь нь бөөний, 63.0 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.


Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2020 оны эхний 11 сард 12.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (10.0 хувь) их наяд, бөөний худалдааны борлуулалтын орлого 7.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 533.4 (7.1 хувь) тэрбум төгрөгөөр буурсан аж.

Холбоотой мэдээ