Байден, Харрис нар цар тахлын улмаас нас барсан хүмүүсийг дурсах ёслолд оролцоно

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-01-19 12:59:07

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден, Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис нар  коронавирусний улмаас нас барсан америкчуудыг дурсах ёслолд оролцоно гэж “The Washington Post” сонин мэдээлэв.


Арга хэмжээ нэгдүгээр сарын 19-нд Вашингтон хотноо АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольнд зориулсан дурсгалын хөшөөний өмнөх цөөрмийн хажууд болно. Уг хөшөө Капитолын толгодоос эхэлдэг төв цэцэрлэгт гудамжинд оршдог. Нэгдүгээр сарын 20-нд Байденыг тангаргаа өргөх үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс эрх баригчид уг гудамжийг хаажээ.


Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын 24 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 398900 гаруй хүн амиа алдсан байна. 


Холбоотой мэдээ