Зуунмод сум өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлэв

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-01-19 19:05:02

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийгмийн хариуцлага, үндсэн чиг үүрэг шаардлагыг өндөр түвшинд хэрэгжүүлж ажилласан сум болон агентлаг, харьяа байгууллагуудыг жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгээр  шалгаруулав. 

Уг шалгуур үзүүлэлтийг сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, сумын төсвийн гүйцэтгэл, аймгийн засаг даргын нэрэмжит үзлэг, урианы жилийн ажлын биелэлт, байгууллагын нээлттэй байдал зэрэгт үнэлгээг үндэслэн шалгаруулсан байна.

Ийнхүү  2020 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгээр Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар тэргүүлсэн бол харьяа байгууллагаас Аймгийн Нэгдсэн эмнэлэг шалгарчээ. Харин 27 сумаас Зуунмод сум тэргүүлж, Дэлгэрхаан, Цээл, Алтанбулаг, Баянцогт сум тус тус удаалжээ. 


Холбоотой мэдээ