“Малчиддаа тусалъя” сайн санааны аяныг өрнүүлж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-01-19 14:37:18

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт 2021 оны өвөл 139827 мянган толгой мал өвөлжиж буй. Нутгийн ихэнх хэсгээр цасан бүрхүүл тогтож хүйтэрч байгаа тул бэлчээрийн хомсдол үүсч улмаар өвөлжилт, хаваржилтад хүндрэл учруулж болзошгүй байна.

Тиймээс Сайншанд сумын Онцгой комиссоос “Малчиддаа тусалъя” сайн санааны аяныг өрнүүлж аж ахуй нэгж, ард иргэдийг хандив тусламж үзүүлэхийг уриалжээ.    

Холбоотой мэдээ