Орхон аймгийн хүн ам 104.8 мянга байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-01-19 19:07:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Статистикийн хэлтэс Орхон аймгийн нийгэм эдийн засгийн 2020 оны урьдчилсан дүнг танилцууллаа

2020 оны жилийн эцсийн нийгэм, эдийн засгийн урьдчилсан мэдээллээр хэд хэдэн эерэг үр дүн гарсан байна.  Тухайлбал, төсвийн орлого  25, гадаад худалдааны нийт эргэлт 2.7, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 7.9, борлуулалт 8.5, барилга угсралт, их засварын ажил  92.4 хувиар өсжээ. 

Мөн нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого  7.5, нийгмийн даатгалын сангийн орлого 17.2 хувиар өссөн бол нас баралт 0.4 промилээр, халдварт өвчнөөр өвчлөгсөд 22.9 продицимилээр, гэмт хэргийн гаралт 28.6, гэмт хэрэгт холбогдогч 17.6 хувиар буурчээ.

Урьдчилсан дүнгээр Орхон аймгийн өрхийн тоо 28.6 мянга, суурин хүн амын тоо 104.8 мянгад хүрч, өмнөх оноос өрх 0.3 хувиар, суурин хүн амын тоо 0.4 хувиар нэмэгдлээ. Хүйсийн харьцаа 96.4 буюу 100 эмэгтэйд 96 эрэгтэй ногдож байна. Түүнчлэн Орхон аймгийн хамгийн их хүн амтай баг нь  Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 7499,  Яргуйт баг 6297 хүн амтай, Уурхайчин баг 6112 хүн амтай тоологджээ. 

Боловсрол, соёл урлагийн газрын мэдээгээр 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 24 сургуулийн 735 бүлэгт 22.6 мянган хүүхэд суралцаж, сургуулийн өмнөх боловсролын 38 байгууллагын 314 бүлэгт 8.7 мянган хүүхэд хамрагдаж, эдгээрт 1575 багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 648.5 мянган хүнд үзлэг хийснээс 36.2 хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. 

 

Холбоотой мэдээ