10 литрийн морин домбо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-01-19 19:32:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд ховор хийцийн морин домбо хадгалагдаж байна.

Энэхүү домбоны их биеийг зэсээр хийжээ. Мөн уг домбо зургаан ширхэг бүслүүртэй бөгөөд бүслүүрийг гуулиар хийсэн байна. Эл домбоны багтаамж нь 10  литр гэдгээрээ онцлог аж. Энэхүү морин домбо нь энгийн хийцтэй ховор бүтээлд багтдаг ажээ. Домбоны өндөр 57 см, ёроолын диаметр 26 см, жин 6655 гр юм. 

Холбоотой мэдээ